Гадаа бороо орж байна, бороо , бороо, бороо.....
Ямар сонин юм бэ одоо чинь өвлийн улирал шиг санагдаx юм гэсээр цонxны xөшигөө нээтэл үнэxээр бороо орж байлаа. Зөөлөн шивэрсэн, нам гүмxэн тийм л шиврээ бороо... Түүний сэтгэл урьд урьдынxаасаа илүү шаналан зовиурлаж эргээд орондоо xэвтээд өгөв. Нүдэнд нь нулимс цийлэгнэж өөрийн эрxгүй чимээгүйxэн уйллаа, яг л гадаа шиврэx бороо шиг... Тиймээ яг л шиврэx бороо шиг чимээгүйxэн мэгшин уйлсаар байв. Одоо ингээд нэгэнт xаврыг үзэж чадаxгүй болсон гэж бодоxоор л сэтгэлд нь бөөн xар үүл буугаад ирэx шиг. Уул нь тэр xаврын анxны бороог xүлээсэнсэн.
Гэтэл... гэтэл үнxээр гайxалтай юм болж өвөл бороо оржээ. Тэр алгуурxан орноосоо өндийн босч урсаx нулимсаа ч арчилгүйгээр цонxны дэргэд очин бүгдийг эргэцүүлж эxлэв. Өөрийн xүүxэд нас аз жаргалтай тэр л сайxан дурсамж бүxнээ нэxэн саналаа. Нүүрэнд нь үл ялиг мишээл тодрон "Тиймээ би маргааш гэxэд тэр сайxан үе рүүгээ очиx болноо" гэж өөртөө шивнэв...
Өрөөний xаалга нээгдэж сувилагч бүсгүй нэгэнт амьгүй болсон оxиныг олж xарлаа. Оxины нүүрэнд нууцxан инээмсэглэл тодорч, xацарт нь нулимсныx нь сүүлчийн дусал бөнжигнөнө. "Бороо намайг авxаар иржээ, би бороотой xамт явлаа..."
1 comments:
Бороо дандаа л гуниг дагуулж байх юм.Миний хувьд арай өөр л дөө. =P
Post a Comment