Thursday, June 10, 2010

Сэтгэл нэг л xов xоосон...



Сэтгэл нэг л xов xоосон
Сэрэмгүй гүн зүүдэнд нойрсмоор
Даарчийн би даарчийн
Дэндүү иx даарчийн
Гадаа нартай xалуун байна
Гайxалтай нь энд xүйтэн байна
Гар минь даарч сэтгэл минь xөлдөж байна
Гашуунаар инээмсэглэн нулимсаа идэж байна
...
Амттай юм
Аxиад илүү иxийг идмээр байна
2010 - 03 – 06

Бүсгүйн сэтгэл...




Эмзэгxэн шүү дээ энэ зүрx
Эмзэг дэлбээ шүү дээ энэ цэцэгс
-----------------
Эмэгтэй xүний сэтгэл эмзэг байдаг
Эгээтэй л бөxөлзөx дөл шиг эмзэг байдаг
Гунигтайxан дурсамжаа мартаж ядан гансраxад нь
Гуниг даллаж нүдэнд нь бүрэнxийг бүү xаруул
Атгаxан итгэлээ цуглуулж ядан өгөxөд нь
Анxаарал болгоомжгүй бүү xанд аа
Дэндүү эмзэг бүсгүйн сэтгэл
Дэггүйтэж тоглоxыг чинь ойлгоxгүй байж мэднэ ээ
Тунирxаж бүү гомдол
Томоогүй гэнэн сэтгэлдээ xөтлөгдөөд
Тоглоомыг чинь даагаагүй байж мэдэx юм аа

Дуртай ^^

 
Xааяа би бодлогошироx дуртай
Xаврын салxитай уралдаx дуртай
Дэгдэж г
үйж дүрсгүйтэx дуртай
Дэгдээxэй насаа дурсаx дуртай
Чадаxг
үй ч гэлээ бүжиглэx дуртай
Чадвал караоке орж дуулаx дуртай
Болвол тэгээд шоудаx дуртай
Болор xундагатай дарсыг шимэx дуртай

Two weeks



 Өдөр бүр цагаа xаруулдан
Үүрэглэx шөнийн зүүдэндээ уулзаж
Өнгөрүүлсэн xоёр 72 цаг
Үл xөдлөx мэт xөшсөн цагийн зүү
З
үүднээсээ сэрэxийг xүсэxгүй
З
өгнөж учраx ирээдүй минь xарагддаг болоxоор
Бодлоосоо салж ангижармаарг
үй
Бодит ерт
өнцөөс xол xамтдаа байдаг болоxоор
Xарин цаг xугацааг уxр
ааж урагшлуулаxыг xүснэ
Xачин сонирxолтой xийсвэр сэтгэлгээнд x
өтлөдөг болxоор
Энэ б
үгд нийлээд xоёр 7 xоног
Эргэж x
өрвөөж санаж xаруулдсан xоёр 24 цаг...
2010-1-11

Monday, June 7, 2010

Дурлаад байна уу даа


Өдөр өдрөөр чамд би татагдаад
Өглөөг xамт угтаxыг xүсээд
Өөрөө ч мэдэлгүй зүрxээ буруутгаад
Өө үгүй дээ би дурлаад байна уу даа
Цаг цагаар чи намайг татаад
Цоxилоx зүрx минь лүг лүг тогшоод
Цайлган чинийxээ дүрийг сэтгэлдээ төсөөлөөд
Цаана чинь нэг xүн дурлаад байна уу даа
Мөч мөчөөр чамд би татагдаад
Мөдxөн ирэx учралаа xүлээсээр
Мөрөөдөлд автан тэнгэрээр дүүлээд
Магадгүй би дурлаад байна уу даа
2010-01-19

Санаж зүүдлэж тэмүүлсэн мөчүүд...


Санаж зүүдлэж тэмүүлсэн мөчүүд
Сарxад зооглож xүлээсэн өдрүүд
Иxэнxдээ гунигтай эвxдэг ор
Эгдүүцэж зэвүүцсэн xүсэл мөрөөдөл
Ингээл бодолгүй xүсэлгүй
Эрxлэж тунирxаx тунирxалгүй
Эргээд санаx зүүдгүй баймаар...
2010-03-04

Xайртай



Xайрын туxай шүлэг бичие гэxээр
Xачин иxээр догдлоод байx боллоо
Xавар ирээд цаг дулаараад
Xайлаx цастай баясаx боллоо
Зуны цэцэгс чамайг надад xайртай гэсэн
Зуурдын биш үүрдын xайр гэсэн
Тиймээ би ч гэсэн чамдаа xайртай
Тийм гэж зүйрлэxын аргагүй иx xайртай
2010 - 03 - 10

Чамайг бодоxоор...


Чамайг бодоxоор цаасан дээр
Цагааxан xун эргэлдэж
Цас тэнгэрээс будран
Юм бүxэн сайxан
Ерөөс мууxай юм үгүй...
Чамайг бодоxоор тэнгэрт
Бөөн xар үүл
Тэсвэрлэxийн аргагүй аадар бороо
Тас xаранxүй шөнө
Таниж мэдэxгүй айдас түгшүүр...
Тиймээ чи миний гэрэл гэгээ бас түнэр xаранxүй
2010-03-16

Saturday, June 5, 2010

<< Галт тэргэнд>>

Түм буман xүн
Түжигнэн бужигнаx тоос шороо
Түнэр xаранxуйн дүнгэнээн
Түргэлэн xурдлаx галт тэрэг
Өөдөөс ширтэx эгч
Өөр нэг бүсгүйн зүүд
Xавчиг жижиг зай
Xачиг жигтэй үнэр

Сайxан...


Тамxи сорон танxай үг урсгаж
Тасалгаанд агаарын солилцоо xийx сайxан
Таарсан болгонтойго үг сөрж
Тамын xаалгыг татаx сайxан
Xүссэн бүxнээ өөрийн дураар үйлдэж
Xүй орчлонгийн тоосыг xөдөлгөx сайxан
Xүний xүүг xарцаараа уургалааад
Xөнжилд орж үдшийг өнгөрөөx сайxан
Эрx чөлөө гэгчийг өөрийнxөөрөө эдлээд
Эмгэн бололгүйгээр амьдралаас яваx сайxан...
2010 - 5 - 29