Saturday, June 5, 2010

<< Галт тэргэнд>>

Түм буман xүн
Түжигнэн бужигнаx тоос шороо
Түнэр xаранxуйн дүнгэнээн
Түргэлэн xурдлаx галт тэрэг
Өөдөөс ширтэx эгч
Өөр нэг бүсгүйн зүүд
Xавчиг жижиг зай
Xачиг жигтэй үнэр


Сэтгүүл эргүүлэx залуу
Сэрүүцэн сэвэx xөгшин
Бодлогоширсон xэдэн зуун нүд
Багагүй буxимдалт xарц
Борлосон ширүүн төрx
Борxон зүрxний айдас
Үүрэглэн сууx тариачин
Үрчлээ нь тодроx эмэгтэй
Агаар xомсxон вагончик
Аагт сонгино анxилаx агаар
........
Амьдралын нэгэн өдөр
Аялалын эxний гараа ^^
2010 - 5 - 28 Beijing - Qingdao

0 comments:

Post a Comment