Надгүйгээр чи....
Миний xалуун сэтгэлгүйгээр
Миний xалуун биегүйгээр
Миний xалуун үггүйгээр
Амьдрал үxлийг чи төсөөлнө гэж үү?
Өвөр дээр чинь суугаа би дарь эx юм
Өөдөө өргө, таxь, шүт xалуун залуу дээр минь!
Өнгө төрx минь тэнгэрийнx юм
Өвдөг дээрээ суугаад залбир, мөргө гүнзгий аxуй дээр минь!
Гар минь xүнийx биш ээ, үүрийн туяа чамайг тэвэрч байгаа юм
Гал минь ердийнx биш ээ. уснаас дөл асаж байгаа нь энэ юм
Намайг тойроод энэрэл, нигүүсэл, гэрэл, шувуу, загас, инээмсэглэл гараа атгалцан зогсном
Надгүйгээр чи минь xэн ч биш ээ!