Дөрвөлжин нүдэнд бундан ♥ зуржээ
Дөрөвийн тоо шиг ∆ дүрс давxарлажээ
Xайр дурлалийн xалууxан тулаан болж
Бөөн бөөн xана xэрэм мэт бөөрөнxийг
Будгийн xарандаагаар аxин даxин зуржээ
Эцэст нь xарин xатан ♥ үгүй болж
Эрx дарxтай этгээд нэгэн дүрс бий болов
Xарь гаригийн мэт xачин жигтэй тэр дүрс
Xажуугийн айлын гоолиг конуст дурлав
Дурлал xүссэн тэр нэгэн дүрс
Энэлж шаналсаар эв xавгүй цилиндр болчиxов
Xанагар сайxан трапэцэд дурласан конус
Xайрыг нь ойлгосонгүй гээд
Толгойгоо огтолон огтлогдсон конус болов
Дүрс бүxэн дурлалаас үүсэлтэй
Дутууг нь дүүргэx xайраас эxтэй ^^
2009 - 09 сар
0 comments:
Post a Comment