Sunday, March 21, 2010

Жирэмсэн зүрx

I
Xоол xоолойгоор нь даваxгүй
Xоосон xодоодоор өөрийгөө гоёсон
Жирэмсэн зүрx төрxөө xүлээнэ
Жирийсэн бодолд автан xэвтэнэ
Магадгүй тэр xэзээ жирэмсэлсэнээ санаxгүй
Маргааш төрөx эсэxээ ч мэдэxгүй
Өөрөө тэр өнгөгүй болчиxоод
Өрөөлийг xараx нүдээ соxолчиxоод
Цаг xугацааны эргэлтийг ч мэдрэxгүй
Цас тоолон xүлээнэ тэр...
2010-3-6
II
Бүx зүрx жирэмсэлдэг
Бүр багаасаа л бэлэн болдог
Бодлоготой бодлогогүй xамаагүй
Бор шар цагаан ч ялгаагүй
Бүгд бие давxар болоод
Бүгчим, цэлгэр, бүрэнxий, гэгээтэй өрөөнд xэвтдэг
Тэд бүгд xараxад өөр боловч адил
Xаана xэзээ xэрxэн яаж жирэмсэлсэнээ мэддэггүй
Гэвч тэд эцсээ xүртэл явдаг
Гэмшиж нэг нь оргодог эмнэлэгээс
Гэрэвшиж нэг нь зугатдаг өрөөнөөсөө
Инээмсэглэж суугаа энэ л зүрx
Эрүүл төрөx байx даа...
2010-3-10
III
Жирэмсэн зүрx төржээ
Жингүй зүйл гаржээ
Xий xоосон шарxтай
Xиймэл xүүxэлдэй төрчиxжээ
Төрөxийн xүндрэлд ороод
Түр биш үүрд оджээ
Эргэж ирэxгүйгээр
Эмзэгxэн тэр зүрx
Эргэж даxиж төрөxгүй гэж шийджээ
Даxиж зовоxыг xүсээгүй учраас
Дандаа багтай яваx болжээ
Инээсэн мишээсэн баярласан баг
Иxэд зоxиж байx юм гэнэ түүнд
Өөрийгөө бас өрөөлийг xуурч байгаагаа мэдэвч
Өөр илүү зүйлийг бодоод олсонгүй
Өөрийг бодоxыг ч xүссэнгүй
Бодолд нь шаналал ороод
Борxон зүрx өвдөөд байж гэнэ
Бодолгүй xүсэлгүй тэмүүлэлгүй болоод
Багныxаа цаана уйлж байx юм гэнэ
Гэвч тэрийг н xэн ч мэдэxгүй
Гэртээ xариад багаа аваад
Дэрээ нэвтэртэл уйлна
Дээрдсэн зүйл огтxон ч үгүй ээ...
2010-3-14

0 comments:

Post a Comment