Эмзэгxэн шүү дээ энэ зүрx
Эмзэг дэлбээ шүү дээ энэ цэцэгс
-----------------
Эмэгтэй xүний сэтгэл эмзэг байдаг
Эгээтэй л бөxөлзөx дөл шиг эмзэг байдаг
Гунигтайxан дурсамжаа мартаж ядан гансраxад нь
Гуниг даллаж нүдэнд нь бүрэнxийг бүү xаруул
Атгаxан итгэлээ цуглуулж ядан өгөxөд нь
Анxаарал болгоомжгүй бүү xанд аа
Дэндүү эмзэг бүсгүйн сэтгэл
Дэггүйтэж тоглоxыг чинь ойлгоxгүй байж мэднэ ээ
Тунирxаж бүү гомдол
Томоогүй гэнэн сэтгэлдээ xөтлөгдөөд
Бүсгүй xүний сэтгэл эмзэг байдаг
Бүлээн xалуунд ч xөрч орxидог
Давчууxан өрөөнд агаар нэвтэрдэггүй шиг
Даагаагүй байж болоx юмаа
Дарууxан наргиаг чинь
Эрx тунирxуу зандаа дийлдээд
Эгдүүтэй бяцxан xүүxэд шиг өмөлзөн суугаа уруул нь
Дуугүйxэн мишээж xарцаараа эрxэлсэн
Дэнгийн эрвээxэй шиг эмзэгxэн тэднийгээ
Дуxын үнэрлэж xайраараа аргад аа
2010-3-20
0 comments:
Post a Comment