Friday, May 15, 2009

Эцэг


Түүнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс "Ааваа, та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?" гэж асуужээ. Тэрээр "Энэ чамд хамаагүй" гэж уцаарлан хэллээ. Хүү нь "Гэхдээ ааваа, үнэхээр мэдмээр байна" гэж шалав. "За яахав, 20 доллар олдог" хэмээн хариуллаа.Гэтэл хүү нь "Та тэгвэл надад 10 доллар өгөөч" гэх нь тэр. Аав нь учиргүй уурлаж "Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод, хаалгаа хаа" гэжээ.
Хүү Чимээгүйхэн өрөөндөө ороод, хаалгаа хаав. Аав нь ууртайгаар "Энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтой асууж байна аа?" гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ "Унтаж байгаа юм уу?" гэж асуулаа. Хүү нь үгүй гэж хариулахад "Май энэ 10 долларыг ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай, өнөөдөр их хүнд өдөр байлаа" гэжээ.
Хүү нь баяртайгаар үсрэн босоод, "Баярлалаа ааваа" гээд орон доороосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцагаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж "Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ? Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй" гэж хэлэхэд хүү нь "Ааваа би тантай нэг цаг хамт баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?" гэжээ.


4 comments:

BonBon said...

I lobit realli..
unshaad tseejnees yaadchii nig yum ogshood yawchlaa
uneheer ter uyd aawiih n tsarai yamar bolson bol gedeg l ih sonin bn daa

synd said...

goe oguulleg bn aa taalagdla gj jigteexen 5xan nastai xuuxed tegej setgedeg boltol ni ....

Moinu said...

iim aav boloh ym bol bi aav bolohq eee

Ankhuushka said...

Bonbon: xarin tii eemer bgaaz... aawiin tsarai ch eemer bolson bxoo bairagaal xvrenteel... ymar ch xelex vggvv bolool...

Synd: xarin tii, xelee yukvv :P

Moinu: kkkk bi iim aaw bolkvv ee ingeechee :P

Post a Comment