Тэр өдөр цаг агаар их муухай байлаа. Цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа.
Цахилгаан хүчтэй цахилж нүргэлдсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран "охин минь замдаа явж байгаад айх вий дээ" гэж бодон машиндаа санд мэнд яаран суугаад охиныхоо араас гарав. Тэгээд охиноо замаар явж байхыг олж харлаа. Охин ойрхон ойрхон алхлан явж байв. Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ингэхийг нь ээж нь хараад эхэндээ ойлгосонгүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөж очив. Тэгээд "Үр минь энэ аймаар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу? Цахилгаан цахихаар яагаад тэнгэр өөд хараад байгааг ээждээ хэлээч!" гэв. Тэгэхэд охин: "Инээмсэглэсэн юмаа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна" гэжээ.
миний бодлоор xамгийн гоё н энэ, номон дээрx зураг н нээx xөөрxөн ...
0 comments:
Post a Comment