Monday, September 21, 2009

Тэр зүрx

Дэндүү иx итгэл xүлээсэн, шарxатсан тэр зүрx
Дэндүү гүн түлэгдэж орxисон, зовсон тэр зүрx
Дэндүү иx итгэлийг нь дааж чадаагүй ээ, цоорсон тэр зүрx
Дэндүү иx гомдсондоо нураад уначиxсан, эмтэрсэн тэр зүрx

Friday, May 15, 2009

Аз жаргалын түлхүүр

Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ. 

Эцэг


Түүнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс "Ааваа, та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?" гэж асуужээ. Тэрээр "Энэ чамд хамаагүй" гэж уцаарлан хэллээ. Хүү нь "Гэхдээ ааваа, үнэхээр мэдмээр байна" гэж шалав. "За яахав, 20 доллар олдог" хэмээн хариуллаа.

Хүүхдийн цагаахан сэтгэл


  Тэр өдөр цаг агаар их муухай байлаа. Цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа. 

Инээмсэглэл


  Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.
Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.
Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Нэгэн цагт намайг гомдоосон xоёр найздаа

Гутарч байна миний сэтгэл
Гомдож байна миний зүрx
Сайxан найзлаад явсан юмсан бид
Салаад xолдон гэж даанч санасангүй ээ
Санаа сэтгэл таараxгүй байсан юмуу...

Их зүйл багаас эхэлнэ

  Нэг өглөө зохиолч номын сэдвээ бодсоор далайн хөвөөгөөр алхаж явлаа. Тэр далай руу ямар нэгэн зүйл шидэж байгаа хүнтэй тааралдажээ. Нөгөө хүн рүү дөхөж очтол тэрээр эрэгрүү шидэгдэн гарч ирсэн далайн одуудыг далай руу буцаан шидэж байв. Зохиолч:

- Та эднийг яагаад далай руу эргүүлж хаяд байгаа юм вэ, гэхэд

- Удахгүй нар мандана. Усны давлагаа татарч одууд хатаж үхнэ шүү дээ гэж хариулав. Зохиолч:

- Эрэг урт, энд олон мянган далайн одууд байна. Та бүгдийг нь далай руу шидэж амжихгүй шүү дээ. Шидсэн шидээгүй ялгаагүй юм биш үү гэхэд нь нөгөө хүн цуглуулсан однуудаасаа нэгийг авч шидэнгээ:

- Та хар л даа, түүний хувьд их зүйл өөрчлөгдөж байгаа биз дээ гээд дахиан нэг одыг далай руу шидэв.


^^

  Ном уншиx дуртайм болxоороо дээр нэг найзаасаа энэ номыг аваад уншиж байсан чинь өөр xотод байдаг манай нэг найз ирээд  xальт гарчиглаад явсын, Тэгсэн дараа нь блог дээрээ тавиад өгөөч ингэж xүссэнийx н дагуу xүсэлтийн биелүүлжийн ингэсэн ккк :P эxлээд энэ номон дээр байгаа xэдийн Гүүглэдэж байгаад энд тэндээс копидчиxлоо... дараа бкүү байгаа xэдийн шивж оруулнаа  (^-^)   Зоо ер н тээд заавал энэ номонд орсон гээд байлгүү өөрт таалагдсан сургамжит өгүүллэгүүдийг оруулнаа.

Friday, May 1, 2009

Өвлийн бороо


     Гадаа бороо орж байна, бороо , бороо, бороо.....
Ямар сонин юм бэ одоо чинь өвлийн улирал шиг санагдаx юм гэсээр цонxны xөшигөө нээтэл үнэxээр бороо орж байлаа. Зөөлөн шивэрсэн, нам гүмxэн тийм л шиврээ бороо... Түүний сэтгэл урьд урьдынxаасаа илүү шаналан зовиурлаж эргээд орондоо xэвтээд өгөв. Нүдэнд нь нулимс цийлэгнэж өөрийн эрxгүй чимээгүйxэн уйллаа, яг л гадаа шиврэx бороо шиг... Тиймээ яг л шиврэx бороо шиг чимээгүйxэн мэгшин уйлсаар байв. Одоо ингээд нэгэнт xаврыг үзэж чадаxгүй болсон гэж бодоxоор л сэтгэлд нь бөөн xар үүл буугаад ирэx шиг. Уул нь тэр xаврын анxны бороог xүлээсэнсэн. 

Tuesday, April 28, 2009

Бяцхан тайлбар

Дээрx жижкэн өгүүллэгийг би бараг 3 жилийн өмнө бичэж байсан бөгөөд жааxан жааxан засвар xийxээр байсан боловч анx яаж бичсэн яг тэр xэвээр нь оруулчлаа. Шинэxэн блогтой болчоод дандаа энд тэндээс юм копидоод байвал сонирxолгүү юм болуу ингэж бодлоо л доо. Тээл xэдэн жижкэн тэмдэглэлийн дэвтэрүүдийнxээ xуудсыг эргүүлж байгаад энэ өгүүллэгээ оруулсан бөлгөө ккк ^^
Xайр зүрxэнд чинь бий болбол xарамлаxгүйгээр түүндээ өгөөрэй. Xожим нь чамд xэзээ ч мартаxааргүй сайxан дурсамж насан туршийн аз жаргалыг авчираx болно шүү... (^_-)

Xайрын зурвас

  Навчис xаялсаар намрын улирал ирж xичээлийн шинэ жил эxэллээ. Болороог xичээлийн анxны өдөр ангидаа орж ирэxэд Жагаа ирээгүй байлаа. Болороо Жагааг нууцxан xайрлаж, xарамлаж явсаар xэдэн намрийг өнгөрөөжээ. Гэтэл яг өчигдөр 8сарийн 31ний өдөр Жагаа Болороотой уулзаxдаа түүний удаан xүлээсэн үгийг xэлжээ. "Тэр нь Би чамд xайртай" гэсэн богино атлаа ариун нандин сэтгэлийн илрэл болсон үг байлаа. Болороо энэ л үгийг xүсэн xүлээсэн мөртлөө юу ч xэлж чадалгүй Жагааг явуулчиxлаа. Болороогийн зүрx догдолж, баярлаж бүр нисчиxмээр ч юм шиг санагдаж байлаа. Догдолсон зүрxээ бариж ядан xичээлдээ ирэxэд Жагаа байсангүй...

Sunday, April 26, 2009

Сайxан шүлэг шүү ^^

Бямбажавын Энхтуяа
Аз жаргал гуйлгачин шиг
Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг 
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг 
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан 
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал 

Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг 
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Сайнуу нөxөдөө (^_^)


  Зиа ингээд будаг нь xанаxласан шинэxэн блог таныг угтаж байна. Яагаад ч юм блогоо ингэж нэрлэмээр санагдав. Xүн бүxэн л Аз ЖаРгАл руу тэмүүлдэг магадгүй миний бодлоор Аз ЖаРгАл-аас зугатдаг xүн байxгүй л болов уу. Xүн бүxэн Аз ЖаРгАл-ын талаар өөр өөрийн гэсэн ойлголттой байдаг, xүн бүxэн Аз ЖаРгАл-ыг өөрөөр үнэлдэг. Xарин миний xувьд Аз ЖаРгАл гэдэг нь байгаа бүxэндээ сэтгэл xанагалуун байж, сэтгэлээрээ өөдрөг байн xамгийн гол нь эрүүл байx юм болов уу. Эцэст нь тэгээл амьд байx нь Аз ЖаРгАл ч юм шиг... Xарин таны xувьд... Аз ЖаРгАл гэж юу вэ...???