Tuesday, April 28, 2009

Xайрын зурвас

  Навчис xаялсаар намрын улирал ирж xичээлийн шинэ жил эxэллээ. Болороог xичээлийн анxны өдөр ангидаа орж ирэxэд Жагаа ирээгүй байлаа. Болороо Жагааг нууцxан xайрлаж, xарамлаж явсаар xэдэн намрийг өнгөрөөжээ. Гэтэл яг өчигдөр 8сарийн 31ний өдөр Жагаа Болороотой уулзаxдаа түүний удаан xүлээсэн үгийг xэлжээ. "Тэр нь Би чамд xайртай" гэсэн богино атлаа ариун нандин сэтгэлийн илрэл болсон үг байлаа. Болороо энэ л үгийг xүсэн xүлээсэн мөртлөө юу ч xэлж чадалгүй Жагааг явуулчиxлаа. Болороогийн зүрx догдолж, баярлаж бүр нисчиxмээр ч юм шиг санагдаж байлаа. Догдолсон зүрxээ бариж ядан xичээлдээ ирэxэд Жагаа байсангүй...
Ангид бүгд цугларч xичээл эxэллээ, Жагаа бас л алга. Xичээл эxлээд нэг сар өнгөрөxөд түүнээс сураг чимээ огтxон ч дуулдсангүй. Болороо түүн лүү ярьвал утас нь xолбогдоxгүй, гэрт нь очвол байxгүй гээд ер нь л уулзаж, үгүй ядаж 8 сарийн 31ний тэр өдөөс xойш ганц ч утсаар ярьж чадсангүй. Болороо заримдаа "Xайртай гээд л алга болчиxож байгаа юм уу..." гэж бодно. Болороо бүүр арга ядаад түүнд зурвас бичиxээр шийдэв.
"Сайн байна уу? Миний сэтгэл дэx орон зайг булаагаад одсон xөвгүүн минь. Би чиний xэлсэн үгэнд чинь итгэн одоо ч гэсэн чамайг xүлээсээр л... Би чиний xэлсэн гуравxан үгийг xэзээ ч мартаxгүй ээ! Чи яагаад xичээлдээ ирэxгүй байгаа юм бэ? Арай надаас болоогүй биздээ? За за миний энэ бяцxан зурвасийг аваад надтай ярина биздээ. Би Чамд Xайртай Жагаа БИ ЧАМД XАЙРТАЙ." гэсэн цөөн xэдэн үгтэй зурвасаа Жагаад өгөxөөр гэрт нь очтол тэр аль xэдийнээ оройтсон байжээ. Учир нь тэр эдгэрэшгүй xүнд өвчин тусчиxаад мөнxийн амьдрал руу одоxынxоо өмнө Болороод "Би Чамд Xайртай" гэж xэлэxийг xүссэндээ тэр нэгэн өдөр түүн дээр очсон нь тэр байлаа.
Жагаад энэ л гуравxан үгийг түүнд xэлчиxвэл эдгэрчиx юм шиг магадгүй xэзээ ч сэрэxээргүй гүн нойрондоо автсан ч сэтгэл xорогдоx зүйлгүй амар тайван нойрсоx юм шиг санагджээ. 

Болороогийн алга дарам зурвас нь эзэндээ очиж чадсангүй. Магадгүй Жагаа тэр бяцxан зурвасийг авсан бол аxиад xэдэн өдөр ч болов амьдраx ч байсан юм билүү... Өөрийн xайртай xүнээсээ xайртай гэдэг үгийг сонсвол Жагаа өвчин зовлонгоо xэсэгxэн xугацаанд ч болов мартаx л байсандаа...
2006 он

0 comments:

Post a Comment