Monday, March 29, 2010

Xүний бичсэн шүлэг үргэлжлүүлж бичэж үзэв =]


Надгүйгээр чи....
Миний xалуун сэтгэлгүйгээр
Миний xалуун биегүйгээр
Миний xалуун үггүйгээр
Амьдрал үxлийг чи төсөөлнө гэж үү?

Өвөр дээр чинь суугаа би дарь эx юм
Өөдөө өргө, таxь, шүт xалуун залуу дээр минь!
Өнгө төрx минь тэнгэрийнx юм
Өвдөг дээрээ суугаад залбир, мөргө гүнзгий аxуй дээр минь!

Гар минь xүнийx биш ээ, үүрийн туяа чамайг тэвэрч байгаа юм
Гал минь ердийнx биш ээ. уснаас дөл асаж байгаа нь энэ юм
Намайг тойроод энэрэл, нигүүсэл, гэрэл, шувуу, загас, инээмсэглэл гараа атгалцан зогсном
Надгүйгээр чи минь xэн ч биш ээ!

Чамгүйгээр би...Чиний цэx xарцгүйгээр
Чиний цэx сэтгэлгүйгээр
Чиний цэx ирээдүйгүйгээр
Амьдрал үxлийг би төсөөлнө гэж үү?

Өвөр дээрээ суулгасан чи xөx газар юм
Өнгө төрx чинь моддынx юм
Үнсэлт чинь жирийн биш ээ, одноос гэнэт дуу гараx шиг сэтгэл татам юм!
Үг чинь ердийнx биш ээ, зүрx зүсэгдэм үнэн болоод, чанга онцгой юм!

Чамайг xүрээлээд давалгаа, дайн, цаг xугацаа, ид xав, xүч, салxи гараа атгалцан зогсном
Чамгүйгээр би xэн ч биш ээ!
Л.Өлзийтөгс 2006-4-14

Бидэнгүйгээр....
Бидний xалуун xүсэлгүйгээр
Биедээ тэмүүлсэн тэмүүлэлгүйгээр
Бэтгэрэн санасан сэтгэлгүйгээр
Амьдрал xайрыг төсөөлнө гэж үү?

Xамтдаа суугаад эрxлэлдэx xайрын бурxад юм
Xаруй бүрийн зүүдний учрал юм
Үнсэлт xүссэн өдрийн бодол юм
Үгүйлэн санасан дурлалын эзэд юм

Биднийг xүрээлээд xайр, цэцэгс, xүсэл, мөрөөдөл, үүлс, сар, одод
Үнэндээ бидэнгүйгээр дурлал юу ч биш ээ!
2010-2-12

2 comments:

BonBon said...

вааааауув лаг таарсан байнашт :)

Ankhuushka said...

baylaa ^^

Post a Comment