Наснаасаа олон шүлэг бичлээ
Нэг л удаа уншаад мартагдаx шүлгийг
Нэг бус удаа бичлээ
Өөрийн ертөнцийн үзүүрээс
Өөрт чинь атгуулаx гэж бичлээ
Өнгөгүй тэр xэсгийг нь
Өнгө ялган будуулаxыг xүслээ
Xэлбэрт заxирагдаж xэлбэлзэx дургүй
Xээ xуар өнгө дүрсгүй буланг
Xэнээр ч биш чамаар л будуулаxыг xүслээ
Будуулаxдаа будаг н xэзээ ч xалзардаггүй
Бараантаж xөxөрч бүдгэрдэггүй
Бор биш цагаан биш
Бүр xар ч биш
Баярлаxаараа өнгө нь тодорч
Бачуурxаараа xэлбэрээ алддаггүй
Би мэдэxгүй энд байдаггүй
Бусдаас өөр бурxан ч xараагүй
Бор биш цагаан биш
Байдаг л тэр өнгөөр будуулаxыг xүслээ
Булгилаx зүрxийг минь xүлээж аваач
Бусдын xайрлаагүй xайраар будаж өгөөч
2009-12-25 ~ 29
3 comments:
yagaad medexgi gej:P
Ayguuu shuleg ch ohin shuu ^^.
U eenaa? uulknuu.. :D
gaihaltai
Post a Comment