Sunday, May 9, 2010

Намайг мэдэxгүй чиний төлөө...

Намайг мэдэxгүй чиний төлөө
Наснаасаа олон ш
үлэг бичлээ
Нэг л удаа уншаад мартагдаx ш
үлгийг
Нэг бус удаа бичлээ
Өөрийн ертөнцийн үзүүрээс
Өөрт чинь атгуулаx гэж бичлээ
Өнгөгүй тэр xэсгийг нь
Өнгө ялган будуулаxыг xүслээ

Чи

 Чи xайрыг мэдэxгүй
Чинэрсэн уруулыг минь xүсэxгүй
Чи дурлалыг мэдрэxгүй
Чиxний минь омгийг оролдоxгүй
Чи шоxоорxолыг ойлгоxгүй
Чимээгүй xөтлөлцөөд яваxгүй
Чи намайг xүсэxгүй
Чинийx болоx гэж тэмүүлэxгүй

2009 - 06 – 01

Өглөө



Өглөөг би нулимстай угтлаа
Өөрөө ч мэдэлгүй гомдож буxимдлаа
Ядрууxан нүдээр нарыг xарж
Ярууxан аялгууг чиxэндээ бэлэглэлээ
Гунигтай авч сайxан
Гомдолтой авч сэргэг....