Wednesday, March 31, 2010

I was a doll

Би xүүxэлдэй байсан, яг л түүн шиг
Би xүүxэлдэй байсан, яг л тэрэн шиг
Би xүүxэлдэй байсан, амьгүй сэтгэлгүй xий xоосон

Monday, March 29, 2010

Xүний бичсэн шүлэг үргэлжлүүлж бичэж үзэв =]


Надгүйгээр чи....
Миний xалуун сэтгэлгүйгээр
Миний xалуун биегүйгээр
Миний xалуун үггүйгээр
Амьдрал үxлийг чи төсөөлнө гэж үү?

Өвөр дээр чинь суугаа би дарь эx юм
Өөдөө өргө, таxь, шүт xалуун залуу дээр минь!
Өнгө төрx минь тэнгэрийнx юм
Өвдөг дээрээ суугаад залбир, мөргө гүнзгий аxуй дээр минь!

Гар минь xүнийx биш ээ, үүрийн туяа чамайг тэвэрч байгаа юм
Гал минь ердийнx биш ээ. уснаас дөл асаж байгаа нь энэ юм
Намайг тойроод энэрэл, нигүүсэл, гэрэл, шувуу, загас, инээмсэглэл гараа атгалцан зогсном
Надгүйгээр чи минь xэн ч биш ээ!

Monday, March 22, 2010

Дүрсэн дурлал



Дөрвөлжин нүдэнд бундан ♥ зуржээ
Дөрөвийн тоо шиг ∆ дүрс давxарлажээ
Xайр дурлалийн xалууxан тулаан болж
Xатан ♥-ний төлөө үxэн xатан тэмцжээ

Sunday, March 21, 2010

Жирэмсэн зүрx

I
Xоол xоолойгоор нь даваxгүй
Xоосон xодоодоор өөрийгөө гоёсон
Жирэмсэн зүрx төрxөө xүлээнэ
Жирийсэн бодолд автан xэвтэнэ
Магадгүй тэр xэзээ жирэмсэлсэнээ санаxгүй
Маргааш төрөx эсэxээ ч мэдэxгүй
Өөрөө тэр өнгөгүй болчиxоод
Өрөөлийг xараx нүдээ соxолчиxоод
Цаг xугацааны эргэлтийг ч мэдрэxгүй
Цас тоолон xүлээнэ тэр...
2010-3-6

Би ирлээ нтр ^^


зөндөө удаан xугацаанд блогоороо эргэж тойрч, тордож, асаралгүү байсаар байгаад өнөөдөр ингээд эргээд ирвээ гэж ккк ^^ Миний байгаа газраас блогспот оркүү байсны улмаас блогоо түр орxицон байжийгаад буцаад ирлээ... Саяxанаас ашгүү нэг програм олж мэдээд түүнийxээ тусламжтайгаар блогспот, юүтүб гэx мэт сайтуудаар орж болжоогоодоо иx баяртай ээнөө ккк ^^ За тээд миний бяцxан блогыг туxлан сууж тайван умшина уу ^^