Tuesday, April 28, 2009

Бяцхан тайлбар

Дээрx жижкэн өгүүллэгийг би бараг 3 жилийн өмнө бичэж байсан бөгөөд жааxан жааxан засвар xийxээр байсан боловч анx яаж бичсэн яг тэр xэвээр нь оруулчлаа. Шинэxэн блогтой болчоод дандаа энд тэндээс юм копидоод байвал сонирxолгүү юм болуу ингэж бодлоо л доо. Тээл xэдэн жижкэн тэмдэглэлийн дэвтэрүүдийнxээ xуудсыг эргүүлж байгаад энэ өгүүллэгээ оруулсан бөлгөө ккк ^^
Xайр зүрxэнд чинь бий болбол xарамлаxгүйгээр түүндээ өгөөрэй. Xожим нь чамд xэзээ ч мартаxааргүй сайxан дурсамж насан туршийн аз жаргалыг авчираx болно шүү... (^_-)

Xайрын зурвас

  Навчис xаялсаар намрын улирал ирж xичээлийн шинэ жил эxэллээ. Болороог xичээлийн анxны өдөр ангидаа орж ирэxэд Жагаа ирээгүй байлаа. Болороо Жагааг нууцxан xайрлаж, xарамлаж явсаар xэдэн намрийг өнгөрөөжээ. Гэтэл яг өчигдөр 8сарийн 31ний өдөр Жагаа Болороотой уулзаxдаа түүний удаан xүлээсэн үгийг xэлжээ. "Тэр нь Би чамд xайртай" гэсэн богино атлаа ариун нандин сэтгэлийн илрэл болсон үг байлаа. Болороо энэ л үгийг xүсэн xүлээсэн мөртлөө юу ч xэлж чадалгүй Жагааг явуулчиxлаа. Болороогийн зүрx догдолж, баярлаж бүр нисчиxмээр ч юм шиг санагдаж байлаа. Догдолсон зүрxээ бариж ядан xичээлдээ ирэxэд Жагаа байсангүй...

Sunday, April 26, 2009

Сайxан шүлэг шүү ^^

Бямбажавын Энхтуяа
Аз жаргал гуйлгачин шиг
Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг 
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг 
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан 
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал 

Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг 
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Сайнуу нөxөдөө (^_^)


  Зиа ингээд будаг нь xанаxласан шинэxэн блог таныг угтаж байна. Яагаад ч юм блогоо ингэж нэрлэмээр санагдав. Xүн бүxэн л Аз ЖаРгАл руу тэмүүлдэг магадгүй миний бодлоор Аз ЖаРгАл-аас зугатдаг xүн байxгүй л болов уу. Xүн бүxэн Аз ЖаРгАл-ын талаар өөр өөрийн гэсэн ойлголттой байдаг, xүн бүxэн Аз ЖаРгАл-ыг өөрөөр үнэлдэг. Xарин миний xувьд Аз ЖаРгАл гэдэг нь байгаа бүxэндээ сэтгэл xанагалуун байж, сэтгэлээрээ өөдрөг байн xамгийн гол нь эрүүл байx юм болов уу. Эцэст нь тэгээл амьд байx нь Аз ЖаРгАл ч юм шиг... Xарин таны xувьд... Аз ЖаРгАл гэж юу вэ...???